АНГИЛАЛ
Аймшиг, триллер
ХУДАЛДААНД
2024
Долдугаар сар 3
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
305
Нүүр
ХЭМЖЭЭ
6.1
MB
ISBN-13
9789919525125

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Сүхбат хуягныхаа могой, зэр зэвсэг, зэл юугаан ундаалж дуусаад дугуй хэнгэргээ нүдэн бөөлж эхлэв. Удалгүй тоосорч, онгод нь залраад аахилж уухилан ёозгүй хоолойгоор “Хүмүүний муу сэтхил, атгаг санаа хэмээс халиагаад замбуулин даахаа болжихуй дор эрлэгийн элчүүд аргамжаанаасаа алдуурч хар нүгэлтнийг хумхын тоос болгохоор айсуй” гэхэд түшээ учрыг сайн ухалгүй

-Та яасан айхтар үг айлдана вэ? гэлээ. Өвгөдийнх нь онгод ийм ууртай, ширүүн байхыг Заяа олон жил түшээ хийхдээ огт үзээгүй билээ.

-Удал үгүй болох үйлийн өмнө үг минь зөөлдөж, сэтхил минь шимширч байнам. Замбуулин тивийн таван хүмүүн тутмын нэг нь үгүй болно. Золоор үлдсэн хүмүүсийн уйлан гаслах дуу тэнгэрт хүрч, гашуун нулимсанд живнэ. Хаа сайгүй үхэл тэнүүчилж, хиншүү хярвас орчлонг бүрхэнэ

-Бид тэгээд хэрхэх билээ өвөө минь?

-Хүмүүн сүүдэргүй байх боломж үгүйн адил нүгэлгүй амьдарч чадахгүй. Хүмүүн сүүдрээсээ нуугдаж чадахгүй шиг нүглээсээ зугтаж чадахгүй. Нүдгүй шоргоолж үүрээ олдог шиг нүгэлтнүүдийг тэд олно. Сэтхилээ цэгээн байлгаж чадваас амь мултрах учир буй.


Үзүүлэлт

ISBN-139789919525125
Худалдаанд гарсан огноо2024-07-03
ФорматЦахим ном
Нүүрний тоо305 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ6.0879 MB

Зохиолчийн талаар

Тэнгэрийн улаач, Нулимс дуусаагүй цагт, Амьдрал үргэлжилнэ, Эр хүн уйлах эрхтэй, Өлөн чонын улиан, Тамын бослого зэрэг номын зохиолч. Эр хүн уйлах эрхтэй, Өлөн чонын улилт, Нулимс дуусаагүй цагт амьдрал үргэлжлэнэ зэрэг номын зохиолч.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй