АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2024
Долдугаар сар 3
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
166
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919522834
ХЭМЖЭЭС
175 x 110 x 14 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

"Хоньчин хөвгүүний гайхамшигтай аяллын түүх НЭПКО-н хувилбараар хүрч байна.

Аугаа их Бүтээлд хүрэх зам нь цөөхөн хэдэн сэхээтний гарт бус дэлхий дээрх хүн бүрд хүртээмжтэй гэдгийг би олж илрүүлсэн. Аугаа их Бүтээл нь өндөг эсвэл ямар нэг шингэний хэлбэртэй байдаггүй, харин бид бүгд Ертөнцийн сэтгэл рүү өнгийснөөр зайлшгүй олж чадах зүйл гэдгийг ойлгосон. Тийм ч учраас Алхимич ном нь дүрслэлд тулгуурлан бичсэн “Мөргөлийн аян”-тай харьцуулахад илүү бэлгэдлийн туурвил юм.


Үзүүлэлт

ISBN-139789919522834
Худалдаанд гарсан огноо2024-07-03
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо166 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин120 гр
Хэмжээс175 x 110 x 14 мм

Зохиолчийн талаар

Бразилийн нэрт зохиолч Пауло Коэльо 1947 оны 8-р сарын 24-нд Рио-де-Жанейро хотод төржээ. Тэрээр өсвөр наснаасаа эхлэн зохиолч болохыг мөрөөддөг байсан бөгөөд энэ тухайгаа ээждээ хэлээд эрс эсэргүүцэлтэй тулгарсан байна. Түүнийг 17 настай байхад эцэг эх нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэн 'эмчүүлэх' гэж оролдсон ба 3 жилийн дараа 20 настай Пуало Коэльо хүсэл мөрөөдлөө орхин эцэг эхийнхээ шахалтаар хуулийн сургуульд суралцах болов. Гэвч жилийн дараа сургуулиа хаяж, хиппи амьдралын замыг сонгосон бөгөөд Өмнөд, Хойд Америк, Мексик, Европоор хэрэн тэнүүчилж, 1960-аад оны үед хар тамхи хүртэл татаж байжээ. Бразилд буцаж ирснийхээ дараа тэрбээр дууны шүлэг бичих болсон ч 1974 онд түүнийг хорлон сүйтгэх агуулгатай шүлэг бичсэн хэмээн баривчилжээ. 1986 онд Коэльо Испаний баруун хойд нутагт орших Сантьяго-де-Компостелын замаар 800 гаруй километр явган аялал хийсэн бөгөөд энэхүү аяллынхаа дараа 'Бадарчин' хэмээх намтарчилсан зохиол бичжээ. Жилийн дараа хамгийн алдартай бүтээл болох 'Алхимич'-аа бичсэн нь Бразилийн төдийгүй олон улсын бестселлер болж, дэлхийн 67 орны хэлээр хөрвүүлэгдэн, 65 сая хувь борлогдсон ба зохиогч нь амьд ахуй цагт хамгийн олон орны хэлээр орчуулагдсан бүтээлээр шалгарч, Геннисийн номонд бичигджээ. Үүний дараа тэрээр өөрийн намтраар 'Валькари' '1992', 'Алеф' '2010', туулсан амьдралын туршлага дээрээ үндэслэн 'Брида' '1990', 'Мактаб', 'Эрэг дээр нь уйлж суусан Пьедра гол минь' '1994', 'Тав дахь уул' '1996', 'Вероника үхэхээр шийдсэн нь' '1998', '11 минут' '2003', 'Захир' '2005', 'Портобеллогийн шулам' '2006', 'Ялагч ганцаараа зогсдог юм' '2008', 'Аккрагаас олдсон гар бичмэл' '2012', 'Завхайрал' '2014' зэрэг уран зөгнөлт зохиолууд бичсэн юм. Пуало Коэльо 30 гаруй ном хэвлүүлсэн бөгөөд түүний зохиолууд нийтдээ 170 гаруй орны хэлээр орчуулагдаж, 175 сая хувь борлогдсон байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй