Хилийн дээснээс урагшхан алтан нарнаас баруун талд

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2024
Зургадугаар сар 21
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
195
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919522780
ХЭМЖЭЭС
20 x 135 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Японы зохиолч Харүки Мүраками энэ романаа 1992 онд бичжээ. Хүүхэд насандаа үерхэж нөхөрлөж байсан хүү, охин хоёр амьдрал тогтсон хойно , 25 жилийн дараа эргэн уулзана. Хэн хэндээ татагдаад байсан нь хайр гэхээсээ илүү хүсэл тачаал гэлтэй.
Хүүхдүүд өсөж торнин, амьдралын эрхээр салж , өөр өөрийн хүсэл сонирхлыг хөөдөг боловч хүүхэд насандаа хайрлаж явсан гэхээсээ илүүтэй үерхэж нөхөрлөж байсан хүнээ олны дунд эрж хайх бултаж болохгүй хувь тавилан болов уу.


Үзүүлэлт

ISBN-139789919522780
Худалдаанд гарсан огноо2024-06-21
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо195 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин240 гр
Хэмжээс20 x 135 x 15 мм

Зохиолчийн талаар

Дэлхийд хамгийн их нэрд гарсан Япон зохиолч Мүраками Харүки 1949 оны 1-р сарын 12-нд Киотод төржээ. Тэрээр багаасаа уран зохиолд дурлаж, Густав Флобер, Чарльз Диккенс, Курт Воннегут, Ричард Бротиган, Жек Керуак зэрэг Америк, Европын зохиолчдыг шимтэн уншдаг байв.

Мүраками анх 29 настайгаасаа зөгнөлт зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1978 оны дөрөвдүгээр сарын нэгэн өдөр бейсболын тэмцээн үзэж суухдаа анхныхаа романыг бичих санааг олсон бөгөөд тэр оройдоо л бичиж эхэлсэн гэдэг. Ийнхүү 10 сарын турш тууштай бичиж дуусгасан Салхины дууллыг сонсохуй роман нь утга зохиолын уралдаанд шалгарч, 1979 онд хэвлэгдсэн нь зохиолчид маш их урам зориг өгсөн бөгөөд жилийн дараа цуврал болгож Пинбол (1973), Хонь ангуучилсан нь (1982) романуудаа бичжээ. 1987 онд хэвлэгдсэн Норвегийн ой роман нь Мүракамийг алдар хүндийн оргилд хөтөлсөн бөгөөд олон сая хувь борлогдож, түүнийг дэлхийд танигдсан зохиолч болох замыг нь нээж өгчээ.

Мөн тэрээр Бүж, бүж, бүж, 1Q84 цуврал роман, Гүйлтийн тухай ярихдаа би юу хэлэв зэрэг олон ном бичиж хэвлүүлсэн нь уншигчдын сэтгэлийг татсаар байна. Мүраками зохиол бичихээс гадна Фрэнсис Скотт Фицджеральд, Труман Капоте, Жон Ирвинг, Ж.Сэлинджерийн зохиолуудыг англи хэлнээс япон хэл рүү орчуулсан юм. Мүраками 1979 онд Кунзогийн нэрэмжит шагнал, 1982 онд Номагийн утга зохиолын шагнал, 1985 онд Танизакигийн нэрэмжит зэрэг нэр хүндтэй олон шагнал хүртсэнээс гадна 2008 онд Туфтс, 2014 онд Принстоны их сургуулиас хүндэт докторын зэрэг олгох хүсэлт тавьж байжээ. Мөн Нобелийн утга зохиолын салбарын шагналд хэдэнтээ нэр дэвшсэн боловч хараахан хүртээгүй байгаа бөгөөд энэ тухайгаа "Надад ямар ч шагнал хэрэггүй, шагнал авна гэдэг чинь чи дуусаж байна гэсэн үг" гэж инээмсэглэн хэлсэн гэдэг.

Алдарт зохиолч маань өглөө 4 цагт босоод 6 цаг тасралтгүй зохиол бүтээлээ бичсэний дараа гүйх, усанд сэлэх, хөгжим сонсох зэргээр өдрийг өнгөрүүлээд оройн 9 цагаас дахин бүтээлээ туурвиж эхэлдэг агаад пянз цуглуулах нь түүний хобби ажээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй