Анна Ахматова: Шүлэг, Найраглал

Main cover


АНГИЛАЛ
Яруу найраг
ХУДАЛДААНД
2024
Зургадугаар сар 17
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
292
Нүүр
ISBN-13
9789919027070
ХЭМЖЭЭС
170 x 121 x 16 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

XX зууны Орос, Зөвлөлтийн уран зохиолын сод нэгэн төлөөлөгч, мөнгөн үеийн гарамгай яруу найрагч, орчуулагч, утга зохиол судлаач, яруу найргийн акмеизмын урсгалын гол төлөөлөгчийн нэг Анна Андреевна Ахматова нь хувь хүний амьдралын тухайд тун ч адармаатай бэрх замналыг туулсан хүн...

Тэрбээр 1918 онд нөхөр Н.С.Гумилёвоос салсан юм. Гумилёв эхнэртээ үнэнхүү хайртай байсан авч тэдний дурлал үнэндээ бол хайртай хоёр хүний харилцаа гэхээс илүү муур хулгана болж тоглож буй мэт байсан гэж болно. Н.С.Гумилёв Оскар Уайлдыг шүтэн биширдэг, ойлгоход бэрх дотоод ертөнцтэй, харин Анна Ахматова эрх чөлөөнд дуртай, түргэн цочмог, зан ааш нь хувирамтгай нэгэн байлаа. Тэд бие биедээ шүлэг найргаа зориулж, өөр өөрийнхөө сонирхсон зүгт явсаар, хардаж сэрдэж, зовж шаналсаар эцсийн эцэст арга буюу хоёр тийш болцгоожээ. Чухам тэр үедээ найрагч:

...Орой үдэш дуулах, цагаан тогос тэжээх,

Америкийн үнгэгдсэн газрын зураг үзэх

Орчлонд тэр ийм л гурван юманд дуртай

Хачин шүү, хүүхдүүд уйлахад дургүй

Халуун, бөөрөлзгөнөтэй цайнд дургүй

Хажуудаа эмэгтэй хүн хэхрэхэд дургүй

...Харин тэгтэл би эхнэр нь байдаг


Үзүүлэлт

ISBN-139789919027070
Худалдаанд гарсан огноо2024-06-17
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо292 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин240 гр
Хэмжээс170 x 121 x 16 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй