Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа: Евроазийн эдийн засгийн холбооны жишээн дээр

Main cover


АНГИЛАЛ
Хөгжлийн эдийн засаг, хөгжиж буй орнууд
ХУДАЛДААНД
2024
Зургадугаар сар 27
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
124
Нүүр
ISBN-13
9789919021399
ХЭМЖЭЭС
260 x 185 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Бүс нутгууд дахь хөгжлийн явц эрчимжиж улс орнуудын эдийн засаг харилцан хамааралтай болж хамтын ажиллагаа нь өргөжин, эдийн засгийн интеграци улам бүр эрчимтэй явагдаж байна. Дэлхийн бөмбөрцгийн хамгийн том гео эдийн засгийн бүс бол Европ, Ази хоёр тивийг агуулсан асар том хуурай газар билээ. Евроазид дэлхийн хүн амын 72.5% (Европт 12.5%, Азид 60%) болох 5 тэрбум хүн оршин сууж дэлхийн ДНБ-ий 60 хувийг үйлдвэрлэхийн зэрэгцээ дэлхийн эрчим хүчний мэдэгдэж байгаа нөөцийн дөрөвний гурав нь энэ бүс нутагт төвлөрдөг байна. Евроазийн бүс нутагт эдийн засгийн өндөр хөгжилтэй зургаан орон байхаас гадна байгалийн баялаг, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үндсэн тоглогч болох ихэнх улс орнууд байршсан байдаг. Евроазийн бүс нутагт нийгэм эдийн засгийн 320 гаруй эвсэл холбоод байна. Үүний нэг нь Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) юм.

ЕАЭЗХ нь ОХУ, Казахстан, Беларусь, Киргиз, Армен зэрэг таван гишүүн улс оронтой бөгөөд 2015 оноос үйл ажиллагаа явуулж байна. Монгол улс болон ЕАЭЗХ 2015 онд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, анхдугаар хуралдааныг 2015 онд Улаанбаатарт хоёрдугаар хуралдааныг 2016 онд Москвад, Монгол улс, ЕАЭЗХ-ны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг байгуулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2020 онд тус тус зохион байгуулсан зэрэг нь манай улсын хувьд энэ чиглэлээр судалгаа явуулах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Иймд ЕАЭЗХ-той хамтран ажиллах хүрээнд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зарим тулгуур асуудлыг судлах, цаашид баримтлах чиглэл, арга замыг тодорхойлоход судалгаа шинжилгээний ажил хийх нь чухал байна.

Энэхүү бүтээлээр ЕАЭЗХ-ны гишүүн улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг судлан, ЕАЭЗХ-нд Монгол улсын хамтын ажиллагаа, Монгол улсын байр суурь, баримтлах чиглэлээр судлаачийн зүгээс санал, зөвлөмж боловсруулж та бүхний эрдэм шинжилгээ судалгааны ажилд хувь нэмэр оруулахыг хүслээ.


Үзүүлэлт

ISBN-139789919021399
Худалдаанд гарсан огноо2024-06-27
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо124 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин390 гр
Хэмжээс260 x 185 x 15 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй