Монгол хэл бичгийн шалгалтын “ТУСЛАХ БАГШ”
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Уг гарын авлага нь 3 бүлэгтэй бөгөөд нэгдэх бүлэгтээ сонирхолтой сэдэв, сургамжит санаатай, танин мэдэх агуулгатай уран сайхны ба шинжлэх ухааны зохиолын нэгэн сэдэвт төвлөсөн 15 эх бичвэрийг сонгон, түүндээ задаргаа тайлбарыг оновчтой хийж үзүүлсэн.
Гарын авлагын хоёр дахь бүлэгтээ Монгол хэл, уран зохиолын сурах бичигт орж, шалгалтад гүйцэтгэж байсан 10 эх сэдвийг сонгон авч, даалгаврын гүйцэтгэлийг үлгэрлэн үзүүлсэн бол гурав дахь бүлэгтээ суралцагчид бие даан бичиж зохиох эхийн сэдэв өгч, даалгавар гүйцэтгэлийг хэрхэн хийж, өөрийгөө үнэлэх оноожуулах арга зүйг өгсөн нь багшийн туслалцаагүйгээр бие дааж гүйцэтгэх “гэрийн даалгавар”-тай, бүлэг хэсэг бүрд сургаалын шүлгээс эшилсэн монгол бичгийн эхийг кирилл бичигт хөрвүүлэх даалгаврыг давхар өгсөн.
Манай орны ЕБС-д үзэж судалдаг гол хичээл-Монгол хэл, уран зохиолын сургалтын түүхийг товч сөхвөл 1990 оноос өмнө бид монгол хэлний хэлзүй \авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй\, зөв бичих дүрэм заахыг чухалчилдаг байсан бол мөн оноос хойш монгол хэлний хичээлийн агуулгад зарчмын томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдсэний нэг нь “эх сэдэв (mekst)”-т тулгуурласан “эх төвтэй” сургалтын агуулгад шилжсэн явдал юм. Төрөл бүрийн сэдэвт эхэд эхийн хэсэгчилсэн болон бүрэн задлал хийх, эхийг хувиргаж дэлгэрүүлэх юмуу хураангуйлж бичих, улмаар эх зохиож бичих чадварыг эзэмшүүлэх нь манай хэлбичгийн хичээлийн гол зорилго байсаар байна.
Эх бичвэрийн дээд эрэмбийн бүтээлч ажил нь эсээ бичих чадвар юм. Уг номын гуравдугаар бүлэг нь “Эсээ бичих сэдвүүд” , “Эсээ бичиж сурахад хэрэгтэй зөвлөмж”, “Эсээ үнэлэх шалгуур”-ыг боловсруулж оруулсан нь суралцагчдад зориулсан энэхүү гарын авлагын хэрэгцээ, шаардлага, үнэ цэн, ач холбогдол оршиж буй юм.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919018887
- Тохиромжтой нас : 12+
- Худалдаанд гарсан огноо : 2023-11-15
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 207 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 260 гр
- Хэмжээс : 205 x 145 x 15 мм
ISBN-13 | 9789919018887 |
---|---|
Тохиромжтой нас | 12+ |
Худалдаанд гарсан огноо | 2023-11-15 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 207 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 260 гр |
Хэмжээс | 205 x 145 x 15 мм |
Зохиолчийн талаар
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Ном
Naraa
Bayraa