АНГИЛАЛ
Монголын түүх: ерөнхий
ХУДАЛДААНД
2024
Зургадугаар сар 10
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
ENG
Англи хэл
НҮҮРНИЙ ТОО
101
Нүүр
ISBN-13
9789919012168
ХЭМЖЭЭС
285 x 215 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хүүхэд бүрийн зүрхэнд Жонон хар мөнхрөөсэй, түүх соёлоо түүн шиг хайрлаасай. Энэхүү төслийг анх анимэйшн кино хийхээр зорьж, эхлүүлж байлаа. 2016 оны хавар Японд морин хуурч, хөөмийч найз нартайгаа ярилцаж суугаад ингэж шийдсэн юм. 2019 оны 12 сард хорт хавдрын онош сонстлоо хүүхэлдэйн кино хувилбар бодож, хөөцөлдөж явсан. Харин анхны мэс засалд орсны дараагаас тархинд дүрслэгдсэн тэдгээр зүйлийг яаралтай бодит болгоё, зурагт ном болгоё гэж шийдсэн юм. Учир нь хүмүүст хүрэх ёстой, надтай хамт үхэж болохгүй зүйл гэж бодсоных байлаа.

Зохиолын үйл явдал хүрэл зэвсгийн үе буюу 3000 жилийн тэртээх соёл, ахуйн орчинд өрнөнө. Хүрэл зэвсгийн үеийн түүх, соёл нь өнөөдөр тэр бүр нийтэд ил болоогүй, олон нууцыг өөртөө хадгалсаар байгаа тэр чигээрээ домог, туульсын ертөнц тул маш сонирхолтой.Соёлын дархлаа нь үндэстнийхээ түүх, соёлд итгэх итгэл үнэмшил хэр бат Рот байхаас шалтгаалдаг бололтой. Түүх соёлынхоо эхлэлийг аль болох урагш харж, хэр урт настай болохыг нь мэдэх тусам соёлын дархлаа улам бэхжин ёстой. Уг түүхийг Монгол аман зохиолуудаас үндэслэж бичсэн ба эртний Монголчуудын ертөнцийг таньж мэдсэн төсөөллүүд , уламжлалт зан үйл, оюун санааны ертөнцийг нээн харуулахыг зорив.

Жонон хар морь хүүхэд бүрийн сэтгэлд амилан мөнхрөөсэй, тэр хэрээр Монгол өв соёлоо хайрлаасай гэсэн хүслээр үүнийг бүтээв.

Зураач, эх зохиогч Рэнцэнгийн Батцэнгэл.


Үзүүлэлт

ISBN-139789919012168
Худалдаанд гарсан огноо2024-06-10
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо101 нүүр
Бүтээлийн хэлАнгли хэл
Жин580 гр
Хэмжээс285 x 215 x 10 мм

Зохиолчийн талаар

“Монголы нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн. "Чингис Хаан бүрэн хэмжээний анимейшн кино" төслийн санаачлагч. Түүхэн зурагийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Монголын нууц товчоог 28 дахь жилдээ зурж байна. “Монголын нууц товчоо түгээмэл эх” 3 цуврал номыг бүтээж цаашид анимайшн кино бүтээхээр зорилго тавин ажиллаж байна. 1995 онд Дүрслэх урлагийн Соёл сургуулийг зураачийн мэргэжлээр төгсөж нууц товчоо, Алтан ургийн түүх, домогоос сэдэвлэсэн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. 2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойн хүрээнд “Алтан ургийн домгийн чуулган” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн групп хөрөг зурагийн чиглэлээр “Тусгаар тогтнолын төлөө 70 жил”, “Ардчиллын түүчээ- МоАх” зэрэг бүтээлийг туурвисан.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй